Skip to content
Үнэртний ертөнц | unerten.mn – Оригинал үнэртэй усны дэлгүүрlogo
  • Нүүр
  • ДэлгүүршинэExpand
    • Алдартай хүмүүсийн
  • Эмэгтэй ус
  • Эрэгтэй ус
  • Бэлгийн сет
  • Хаяг
0
Үнэртний ертөнц | unerten.mn – Оригинал үнэртэй усны дэлгүүрlogo

Үнэртэй усыг хэрхэн зөв хадгалах вэ?

Юуны өмнө сүрчиг хадгалахтай холбоотой түгээмэл нэг буруу ойлголтыг залруулах нь зүйтэй болов уу. Олон хүн “Үнэртэй ус хэр удаан хадгалагддаг вэ?”, “Хугацаа нь дуусдаг уу?” гэж асуудаг. Үнэндээ үнэртэй усанд хүнсний бүтээгдэхүүн шиг нарийн тогтоосон хадгалах хугацаа байдаггүй. Учир нь сүрчиг нь олон төрлийн байгалийн болон синтетик үнэрт нэгдлүүдээс бүрддэг бөгөөд хоол хүнс шиг амархан муудахгүй.

Ерөнхийдөө үнэртэй усыг 1.5–3 жилийн хугацаанд хэрэглэхийг зөвлөдөг. Зарим үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний савлагаан дээр тагийг нь нээснээс хойш хэдэн сарын дотор хэрэглэхийг илэрхийлсэн тусгай тэмдэглэгээ байрлуулдаг. Жишээлбэл, “12M” гэсэн тэмдэглэгээ байвал нээснээс хойш 12 сарын дотор хэрэглэхийг зөвлөсөн гэсэн үг. Харин зарим ниш брэндүүд өөрсдийн онцлог тэмдэглэгээг ашигладаг. Тухайлбал, Le Labo брэнд бүтээгдэхүүн дээрээ “Fresh Until” буюу хамгийн сайн чанараараа хадгалагдах хугацааг тэмдэглэдэг.

Гэхдээ эдгээр хугацааг үйлдвэрлэгчид үнэртэй усыг харанхуй, хуурай, сэрүүн орчинд зөв хадгалсан нөхцөлд тооцоолдог гэдгийг мартаж болохгүй.

Тэгвэл үнэртэй ус яг хэдий хугацаанд чанараа алдахгүй хадгалагдах вэ? Миний бодлоор савлагаан дээр хугацааны тэмдэглэгээ байгаа бол тухайн хугацаанд нь хэрэглэсэн нь хамгийн зөв. Харин тэмдэглэгээ байхгүй бол ойролцоогоор 3 жил гэж тооцож болно. Харин чанар муутай эсвэл буруу нөхцөлд хадгалсан сүрчиг үнэрээ алдах нь элбэг.

Сонирхолтой нь зарим хүмүүс 20–30 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн хуучны сүрчиг цуглуулж хэрэглэдэг. Ийм төрлийн үнэртнийг “vintage perfume” гэж нэрлэдэг. Сайн чанарын, зөв хадгалсан vintage сүрчиг өнөөдөр ч гэсэн гайхалтай үнэрээ хадгалсан байдаг.

Энэ нь үнэртэй ус хэр удаан хадгалагдах нь хоёр үндсэн хүчин зүйлээс шалтгаалдгийг харуулж байна. Нэгдүгээрт, тухайн сүрчигний чанар. Хоёрдугаарт, та түүнийг ямар нөхцөлд хадгалж байгаагаас бүх зүйл хамаарна.

Үнэртэй усыг гэмтээдэг үндсэн гурван хүчин зүйл бий

  • Халуун
  • Нарны болон шууд туссан гэрэл
  • Чийг

Хэрэв та сүрчгээ халуун орчинд, нарны гэрэл шууд тусдаг газар эсвэл чийг ихтэй өрөөнд хадгалбал үнэрийн найрлага дахь үнэт тоснууд задарч, үнэр нь өөрчлөгдөж эхэлдэг. Иймээс цонхны тавцан дээр эсвэл угаалгын өрөөний тольны өмнө сүрчгээ байрлуулах нь хамгийн буруу сонголтуудын нэг юм.

Үнэртэй усыг зөв хадгалах арга

Үнэртэй усаа аль болох удаан хугацаанд чанартай нь хадгалахыг хүсвэл дараах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

  • Харанхуй орчин
  • Хуурай газар
  • Сэрүүн температур
  • Боломжтой бол хайрцагтай нь хадгалах

Зарим цуглуулагчид сүрчгийн савыг үзэмж болгон ил тавьж өрдөг. Энэ нь гоёмсог харагддаг ч урт хугацааны хадгалалтад төдийлөн тохиромжгүй. Хэрэв ил тавих бол ашиглахгүй үедээ хаалттай шүүгээ эсвэл гэрэл, дулаан бага тусдаг газар байрлуулах нь зүйтэй.

Хамгийн сайн хадгалах газар

Үнэртэй ус хадгалах хамгийн тохиромжтой газар бол дарсны хөргөгч (wine cooler) юм. Ийм хөргөгч нь тогтвортой сэрүүн температуртай тул үнэртний чанарыг удаан хадгалахад тусалдаг.

Мөн зарим оронд гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай жижиг хөргөгч худалдаалдаг. Зөвхөн цуглуулагчид төдийгүй зарим ниш сүрчгийн брэндүүд хүртэл бүтээгдэхүүнээ тусгай хөргүүртэй лангуунд байршуулдаг. Жишээлбэл, Frederic Malle брэндийн дэлгүүрүүдэд сүрчгийг зориулалтын хөргүүртэй тавиурт хадгалдаг байна.

Эцэст нь хэлэхэд, үнэртэй усны насжилтыг зөвхөн хугацаагаар бус хадгалалтын нөхцөлөөр нь хэмжих хэрэгтэй. Сайн чанарын сүрчигийг зөв орчинд хадгалж чадвал олон жилийн турш анхны сайхан үнэрээ хадгалсаар байдаг.

Манай дэлгүүр нь Америкаас оригинал үнэртэй уснууд оруулж ирэн Монголдоо хамгийн хямдаар граммлаж болон бүтнээр борлуулж байна.

Мэдээлэл

  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Төлбөрийн нөхцөл

Хаяг

Улаанбаатар, Баянзүрх дүүрэг
X апартментийн урд 106 байр

8616-5152

contact@unerten.mn

Facebook Instagram

© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.NevoArt

Ask a question

    Share

    Нууц үгээ мартсан уу?


    Don't have an account yet? Sign up

    Shopping Cart

    Your cart is empty

    No items in your cart. Go on, fill it up with something you love!

    Start Shopping Now
    Select the fields to be shown. Others will be hidden. Drag and drop to rearrange the order.
    • Image
    • SKU
    • Rating
    • Price
    • Stock
    • Availability
    • Add to cart
    • Description
    • Content
    • Weight
    • Dimensions
    • Additional information
    Click outside to hide the comparison bar
    Compare
    • Нүүр
    • Дэлгүүршинэ
      • Алдартай хүмүүсийн
    • Эмэгтэй ус
    • Эрэгтэй ус
    • Бэлгийн сет
    • Хаяг